Нүүр хуудасМэдээАНУ-ын ерөнхийлөгч Өмнөд Солонгосоос тусламж хүсчээ

АНУ-ын ерөнхийлөгч Өмнөд Солонгосоос тусламж хүсчээ

Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийн дагуу эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг АНУ-д тусламжаар илгээх болсноо Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр зарлажээ.

Хариуд нь Трамп Өмнөд Солонгосын компаниудын бараа бүтээгдэхүүнийг АНУ-д нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээг тарсны дараа Өмнөд Солонгосын эмчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ огцом өссөн байна.

Өчигдөр Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй 23 минутын турш утсаар ярихдаа тус улсын үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг АНУ-д нэвтрүүлэх зөвшөөрлийг түргэвчилсэн журмаар олгохоо амласан тухай Хөх ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН