Нүүр хуудасУлс ТөрАН даргатай болох уу?

АН даргатай болох уу?

Улсын дээд шүүх АН-ын даргын маргааныг хэлэлцэв.

Дээд шүүхийн хурлаар Ардчилсан намын даргыг бүртгэх асуудлыг намын дотоод асуудал хэмээн үзсэн байна.

Тодруулвал: Намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.

Ийнхүү хоёр даргатай болчихоод байгаа Ардчилсан намын асуудлыг дээд шүүх ч шийдвэрлэж цэг тавьж чадсангүй. Цаашлаад тус намын жинхэнэ дарга нь хэн болох вэ гэдэг маргаан үргэлжлэх бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН