Нүүр хуудасМэдээБиеэ үнэлэгч авч, лифтэнд үнсүүлж зогссон шүүгч Х.Идэр нарын шүүх хурал ЗХДЗШШ-д...

Биеэ үнэлэгч авч, лифтэнд үнсүүлж зогссон шүүгч Х.Идэр нарын шүүх хурал ЗХДЗШШ-д болно

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, болон өмгөөлөгч Б.Баасанцогт нар биеэ үнэлэгч авсан гэх бичлэг энэ оны нэгдүгээр сард цацагдсан. Тухайн үедээ л олныг шуугиулж шүүгчдийн нэр хүндийг унагаад авсан энэ хэрэг одоо ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэвэл хилсдэхгүй. Яг энэ асуудлаас үүдэн тухайн үед “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ  гомдол гаргаж байсан юм. Үүний дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс огцруулж, З.Болдбаатарт 6 сарын цалингийн 30 хувийг хасах шийдвэр гарсан. Тэгвэл маргааш буюу 2021-09-08ны өдөр өглөөний 08:30 минутаас ЗХДЗШШ-д шүүхийн магадлалыг хэлэлцэх товтой байна.

Д.Отгонбаатарын хувьд шүүгчээр томилогдсон өдрөө л тухайн газарт байсан, биеэ үнэлэгчидтэй хамт байсан учир ажлаасаа тэр өдрөө л халагдсан нэгэн.

Харин Х.Идэр нь цахилгаан шатанд Б.Баасанцогт болон биеэ үнэлэгчийн хамтаар байгаа нь бичигдсэн байдаг. Тухайн бичлэгт Б.Баасанцогт нь биеэ үнэлэгчийг тэвэрчихээд Х.Идэрийг үнсэж байдаг юм. Энэ нь зөвхөн шүүгчдийн хувьд ч биш энгийн иргэдийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэдэгтэй ч олон нийт маргахгүй биз. Харин З.Болдбаатарын хувьд тухайн лифтэнд байгаагүй явсан гэх шалтгаанаар цалингийнхаа 30 хувийг хасуулаад өнгөрсөн юм.  

Х.Идэр, З.Болдбаатар нараас гадна “Энканто” хотхоны архидан согтуурсан зургаан шүүгчийн асуудал ч байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН