Нүүр хуудасМэдээБНСУ, Япон улсаас дахин 750 иргэнийг татаж авах тусгай нислэг хийнэ

БНСУ, Япон улсаас дахин 750 иргэнийг татаж авах тусгай нислэг хийнэ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас

  • Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
  • Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдлээ.

Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлах юм. 

Мөн манай улсаас иргэдээ татаж авахыг хүссэн улс орны иргэдийг буцаах ажлыг ч зохион байгуулж байгаа гэлээ. Тухайлвал:  Австрали улсын ЗГ-ын хүсэлтээр өнөөдөр тус улсын зургаан иргэнийг эх орон руу нь явуулах ажлыг зохион байгуулсан бол БНСУ хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр 200 орчим солонгос иргэнийг татан авахаар болсон байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН