Нүүр хуудасМэдээБСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар ШУ-ны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай...

БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар ШУ-ны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай сэдвээр сайдын мэдээлэл сонслоо

БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан “2021 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын нийт 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад нийт 5085 судлаачид ажиллаж байгаагийн 26.5 хувь (1349) нь эрдэм шинжилгээний үндсэн ажиллагсад байна. Үндсэн ажиллагсдын 719 буюу 53.2 хувь нь эмэгтэй, 630 буюу 46.7 хувь нь эрэгтэй байна.

Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж байгаа зардал гэсэн тоон үзүүлэлтүүдийг улс орнууд шинжлэх ухааны хөгжлийн гол үзүүлэлт гэж авч үздэг.

Манай улсын хувьд нэг сая хүнд 374 эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна. Энэ нь ОХУ-тай харьцуулахад даруй 25 дахин бага юм. Судалгаа хөгжүүлэлтийн зардлын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа зардлын нэг хувь ч хүрдэггүй. Ийм үзүүлэлтүүдтэй байхад шинжлэх ухааныг хөгжүүлэх нь хүнд асуудал гэдэг нь харагдаж байна гээд өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны салбарт зарцуулсан санхүүжилтийн талаар танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН