Нүүр хуудасБусадБүсгүй таны сексийн IQ хэд вэ?

Бүсгүй таны сексийн IQ хэд вэ?

Нийт эмэгтэйчүүдийн 30% нь л сексийн үеэр дур ханахыг мэдэрдэг байна. Бусдынх нь хувьд бол энэ нь тийм ч олон тохиолддоггүй зүйл юм. Шалтгаан нь туршлага дутсанаас, эрчүүдийн мэдрэмж муугаас эсвэл хэтэрхий чанга хүмүүжлээс болдог гэж бодоцгоож байна уу? Тэгвэл үнэн хэрэгтээ огт тийм биш. Асуудал зөвхөн бүсгүйчүүд бидэнд өөрсдөд маань байдаг байх нь. Бүр тодруулбал сексийн хөгжлийн коэффицент буюу секс IQ хангалттай өндөр биш байгаагаас болдог гэнэ. Энэ асуудлыг бүр мөсөн шийдэхийн тулд өөрийгөө эрс өөрчлөх шаардлагатай болно. Харин энэ өөрчлөлтөө чиний секс IQ өнөөдөр яг ямар байгааг хэл өгч чадах энэхүү тестээс эхэлж болох юм.

1. Өөрийн сексийн амьдралаа найз бүсгүйчүүдийнхтэйгээ харьцуулангаа:

а/ Тэдэнд атаархана. Учир нь чиний сексийн амьдралд ойрд ямар ч гайхамшигт зүйл тохиолдоогүй

б/ Гайхмаар зүйл алга. Чиний сексийн амьдрал бусдынхтай адил учир

в/ Тэднийг өрөвдөнө. Тэдний сексийн амьдрал чинийхийг гүйцэхээргүй сайхан биш нь лавтай.

г/ Харьцуулах зүйл алга. Учир нь чамд сексийн хос байхгүй

2. Чамд сексийн хосдоо хэзээ ч хэлэхгүй өөрийн сексийн нууц бий юу?

а/ Байхгүй, хэзээ ч байгаагүй

б/ Тийм, хэдэн зүйл байсан юм байна.

в/ Заримдаа зарим нэг зүйлийн талаар дуугуй байх үе гардаг.

г/ Би үргэлж л ямар нэг зүйл нууж явдаг.

3. Чи юунд илүү хүч зардаг вэ: албан тушаал дэвшихийн төлөө юү, эсвэл сексийн амьдралаа сайхан байлгахад уу?

а/ Мэдээж сексэд илүү. Би үргэлж л, тэр ч байтугай ажил дээрээ ч сексийн тухай бодож байдаг.

б/ Бараг л тэнцүү дээ. Сайхан секс гэдэг бол миний хувьд албан тушаал дээрээ өсөхтэй л
адил

в/ Ажлын дараа надад сексийн тухай бодох ч тэнхэл байдаггүй.

г/ Би аль болохоор их ажиллаж сексийн талаар бодож санаагаар унахгүй байхыг хичээдэг.

4. Чинийхээр гайхалтай секс нь их хайртайн илрэл үү?

а/ Үгүй, ямар ч уялдаа холбоогүй

б/ Мэдээж тохиолдлын хүнтэй секс хийснээс хайртай хүнтэйгээ хийхэд хамаагүй илүү
тааламжтай байдаг.

в/ Мэдээж, гарцаагүй тийм.

5. Чи гэрлэж ч магадгүй эсвэл удаан хугацаагаар холбоотой байхаар төлөвлөж байгаа 
залуутайгаа анхны болзоонд очихоор болжээ. Чи түүнтэй анхны оройгоо л секс хийх үү?

а/ Үгүй, эхлээд түүний тухай аль болохоор их зүйл мэдэхийг хичээнэ.

б/ Магадгүй юм. Би дөнгөж танилцсан эрчүүдтэй секс хийх тохиолдол ч гарч байсан.

в/ Бараг л тэгэх байх даа. Хэрвээ тэр надад таалагдвал, би үүнийг хойшлуулахгүй байх нь
дээр гэж бодож байна.

6. Чи хайр дурлалыг бие мах бодиороо татагдаж байгаагаас ялгаж чадна.

а/ Энэ тухай хэзээ ч бодож байгаагүй

б/ Тийм, надад ямар нэг сэтгэлээрээ татагдах юмгүй секс л таалагддаг.

в/ Тийм, сексийн хостойгоо сэтгэл санааны харьцаа тогтоохыг хичээдэг.

г/ Миний хувьд хайр дурлал, бие мах бодиор татагдах гэдэг ойлголтууд бол салгаж авч үзэж
болохгүй зүйлс.

7. Надад эрчүүдийн гадаад төрх чухал!!!

а/ Надад таалагдсан л бол эрчүүдэд анхны харцаараа л дурладаг.

б/ Тийм ээ, таарсан болгонтойгоо нэг оронд орж чадахгүй

в/ Үгүй надад өөр өөр төрлийн эрчүүд таалагддаг

г/ Заримдаа би маш хурдан дурладаг. Учир нь эрчүүдийн гадаад төрхийг үнэлж ч амждаггүй

8. Сексийн анхны бүтэлгүйтэл нь бэлгийн хөрөлттэй болгодог гэж чи бодож байна уу?

а/ Дараа дараагийнх нь секс илүү амжилттай болбол мэдээж үгүй

б/ Тийм, гэхдээ туршлагатай сексийн хос энэ асуудлыг чинь шийдэж чадна.

в/ Анхны бүтэлгүйтлээ бодоод байвал бэлгийн хөрөлттэй болоход заавал нөлөөлнө.

г/ Яг л үнэхээр тийм байдаг

9. Чи хэр олон удаа секс хийдэг вэ?

а/ Жилд хэдэн удаа

б/ Сард хэдэн удаа

в/ 7 хоногт хэдэн удаа

г/ Бараг л өдөр бүр

10. Чи хэдийгээр өөрөө ядарсан, хүсэхгүй байсан ч зөвхөн сексийн хосоо сайхан байлгахын тулд секс хийхийг зөвшөөрөх үү?

а/ Үгүй

Б/ Тийм тохиолдол гаргаж болох л юм.

в/ Бараг л тийм байх даа

г/ Мэдээж өөр яана гэж

ХАРИУ НЬ:

А-1
Б-2
В-3
Г-4

Одоо бүх авсан оноогоо нийлүүлээд дээр нь 17-г нэмээд гарсан тоог нь 45-д хуваа. Дараа нь 100- аар үржүүл. Ингээд чи өөрийнхөө секс IQ- г мэдэж авлаа.

Чиний секс IQ 80 болон түүнээс дээш бол:

Ор хөнжлийн асуудалд чинь ямар ч асуудал, хаалттай сэдэв алга. Чи сексээс юү хүсэж байгаагаа гайхалтай сайн мэддэг бөгөөд өөрийн хүслээ сексийн хосдоо хэлэхээс огтхон ч ичдэггүй юм байна. Чи эрчүүдийн дунд нэр хүндтэй бөгөөд чиний хамтрагч чинь чамайг сексийн бурхан гэж үздэг. Чи эхний ээлжинд өөрийн хувийн сонирхлоо тавьдаг хэдий ч түүнд өөрийгөө нээж аль эртнээс нууцхан мөрөөдөж байсан шинэ зүйл туршиж үзэхэд нь туслахад хэзээд бэлэн байдаг. Нэг үгээр хэлэхэд чи энэ чигээрээ үргэлжлүүл.

Чиний секс IQ 70-79 хүртэл бол:

Хэдий чиний сексийн амьдрал чамд таалагддаг ч чи түүнийг арай илүү сонирхолтой болгохыг хүсдэг юм байна. Харамсалтай нь чамд өөрийн сексийн талаарх мөрөөдлөө хэрэгжүүлэх зориг дутаж байна. Чи цэцэрлэгт солиотой мэт секс хийсэн эсвэл үдэшлэг дээр ухаан алдам сайхан тайчигч залуутай танилцсан найз бүсгүйдээ дотроо атаархдаг ч өөрөө бол хэзээ ч ийм “гавъяа” байгуулж чадахгүй. Чи өөрийгөө илэрхий доогуур үнэлдэг. Магадгүй чи өөрийн хүслээсээ илүү хамтрагчийнхаа хүсэл сонирхлыг дуртайяа биелүүлдэг байх. Энэ бүгдийг өөрчлөх цаг болжээ.

Чиний секс IQ 70-аас доош бол

Өөрийн секс IQ- г нэмэгдүүлэх цаг аль хэдийнэ болсон байна. Энэ тал дээр хэрэг явдал тийм ч сайн биш байна. Чиний сексийн амьдрал бүрхэг байхад ч түүнийг өөрчилж мэдрэмжийг нэмэгдүүлэх талаар чи юу ч хийхгүй байна. Магадгүй чи аз жаргалтай байхад сайхан ажил төрөл, мөн тогтмол спорт заал явдаг байхад л хангалттай гэж боддог байх. Тэгвэл сайхан секс эрүүл мэндэд биеийн тамирын дасгал амин дэм, цэвэр агаараас дутахгүй хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Иймээс эхлээд ажил эсвэл хундага дарс уух гэж найз бүсгүйчүүддээ зориулдаг цагаасаа илүү их цагийг сексийн амьдралдаа зарцуул..

Та тестийн хариунд сэтгэл дундуур байна уу?

Санаагаар битгий уна. Секс IQ- н түвшнөө өөрчлөх бүрэн боломжтой. Тэгээд ч голдуу уламжлалт IQ- г нэмэгдүүлдэг тэр аргыг хэрэглэдэг.

1. Аль болохоор их дасгал хий

Өөрийн амьдралын нэн түрүүнд хийх зүйлийн жагсаалтандаа сексийг оруул. Гэхдээ ингэлээ гээд олдсон чөлөөт цаг бүрээ ор хөнжилдөө өнгөрөөх шаардлагагүй /энэ нь тийм хориглохоор зүйл биш л дээ/ . Камасутра уншиж, өөрийн биеийг судал, хамгийн их өдөөсөн дотуур хувцас худалдаж ав. Нэг үгээр хэлэхэд сексийн дасгалын хөтөлбөрөө өөрийн үзэмжээр л гарга. Гол нь аль болохоор ойр ойрхон секс хий. Харин өөрт таалагдахгүй зүйлээ битгий хийгээрэй.

2. Дүгнэлт гаргаж сур

Санаа авчихмаар асуултууд өөртөө ойр ойрхон тавьж бай. Чамд ямар эрчүүд таалагддаг эсэх? Чиний найз залуугийн сексийн арга барилын юу нь чамд таалагддаг, таалагдахгүй байна эсвэл эсрэгээр юу нь илүү таашаал өгдөг гээд л…

Ямар эротик мөрөөдлүүд чамд илүү их төрдөг? Тэдгээрийг амьдрал дээр хэрэгжүүлж үзэх талаар нухацтай бодож байсан уу? үгүй бол яагаад? Магадгүй чи сексийнхээ талаараа өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй ч байж магадгүй. Түүндээ өөрийн сексийн амьдралд гарч буй бүх зүйлийг бич. Танилцалт, уулзалт, туршилт, амжилт, бүтэлгүйтэл гээд л… Тэмдэглэл чинь чамд өөрийгөө илүү сайн ойлгоход чинь туслана.

3. Сэтгэлээ аль болох бага хямраа

Сэтгэл судлаачид IQ- н түвшин нь тухайн шалгагдаж байгаа хүний сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг гэж хэлдэг. Хэрвээ тестээр IQ- г чинь тогтоож байх тэр үед түгшсэн, гутарсан, сэтгэл зовиносон байдалтай байсан бол чиний IQ шууд л 10-15 хүртэл заалтаар буурдаг. Сексийн IQ –н хувьд ч бас адил. Сэтгэл санааны гутранга байдлаасаа гар. Үргэлж ийм унжгар байвал чамд сексийн амьдралаа дээшлүүлэх хүсэл чадал төрөх л болов уу даа?

4. Хооллолтондоо анхаар

Өөх тостой зүйлний хойноос битгий хөөцөлд харин хоолондоо сексийн хүслийг төрүүлдэг загас, далайн бүтээгдэхүүнүүд, жүрж гэх мэт хүнсийг их хэрэглэ. Мөн эротик хоолны жорыг олж авбал бүр зүгээр. Хааяа өөртөө зориулан хөнгөн, сэрэл төрүүлэх оройн хоол бэлдэж бай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН