-1.4 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 01:24:50
Нүүр хуудасЯрилцлагаБ.Нарантуяа:  Ард иргэдээ эрүүл нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр хангахын төлөө зорьж явна

Б.Нарантуяа:  Ард иргэдээ эрүүл нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр хангахын төлөө зорьж явна

          Орчин цагт дэлхий нийтээр эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээг эрхэмлэх болсон. Энэ хандлага Монголчуудын дунд ч их болж эрүүл мэнд гоо сайхныхаа төлөө эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг хэрэглэх, сонирхолтой болжээ. Бид Монгол хүний гараар Монгол нутгийн хөрсөнд бий болж байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Байгаль-Үндэс” ХХК-ны захирал Б.Нарантуяатай ярилцлаа.

-Юуны өмнө “Гурван зөв” сайтын уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Бямбадоржын Нарантуяа гэдэг. Би Ховд аймагт төрж өссөн. ХААИС –ийг Ландшафын дизайнер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хятад улсад суралцсан. Байгаль хамгаалах байгууллагуудын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагаараа дамжуулан байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

“Байгаль-Үндэс” ХХК-ны талаар танилцуулахгүй юу. Ямар зорилгоор анх компаниа байгуулж байв?

 -“Байгаль-Үндэс” ХХК нь Ард иргэдийн цэвэр, эрүүл орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2015 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай орны хувьд зөвхөн уул уурхай хүнд үйлдвэрлэл төдийгүй хотжилт, төвлөрсөн суурин иргэншлийн хэв маягтай уялдсан байгаль орчны таагүй өөрчлөлт, агаар, ус, газар нутгийн бохирдол нэмэгдэж байгаа улс. Үүнийгээ дагаад оршин сууж буй хүн ам, эрүүл мэндэд олон сөрөг нөөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд хэлж ярьсаар байна.  Өнөөдөр дэлхий нийтээрээ байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж байна. Бид ч гэсэн энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн урагшлах зайлшгүй шаардлагатай шүү дээ. Тиймээс л компаниа байгуулахаар шийдсэн.

Манай компани 2017 онд Маалингын ургамлыг эх орондоо тарьж ургуулан, нутагшуулах улмаар Маалингын үрийг хүйтэн шахах аргаар боловсруулж тосыг нь авах, хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. Ингээд 2017 оноос эхлүүлэн технологи, стандартын шаардлагад нийцсэн генетикийн өөрчлөлтгүй Омега-3,6,9,7-ийн нэгдэл бүхий өндөр агууламжтай маалингын тос, маалингын гурил, маалингын каша зэргийг үйлдвэрлэн энэ оны 8-р сард бүтээгдэхүүнээ танилцуулах нээлтийг  хийж, дотоодын зах зээлд нийлүүлэн иргэдийнхээ гар дээр хүргүүлээд байна.

Манай улсад энэ төрлийн бүтээгдэхүүн нь зөвхөн импортоор орж ирдэг. Иймд “Монгол маалинга” төслийн хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн барилга байгууламжаа барьж, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах ( тосон үрэл, талх, нарийн боов жигнэмэг г.м) мөн маалингын ишийг боловсруулан зотон даавуун үйлдвэрлэлийг анх удаа эх орондоо үйлдвэрлэх цаашлаад импортыг орлох экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.

 Бүтээгдэхүүний танилцуулга

                    Маалингын үр

Маалингын үрийг хүмүүс эрт дээр үеэс хэрэглэж ирсэн бөгөөд эмчилгээ болон гоо сайханд нөлөөлөх ашиг тус нь маш өндөр ургамал юм. Орчин үеийн судалгаагаар маалингын үр, маалингын үрийн тос нь өөр бусад ургамлын  найрлаганд маш ховор таардаг Омега-3 Омега-6 тосны хүчлийн агууламж нь маш их байдаг байна.

 

Маалингын үр нь хоолны дуршилыг бууруулж, хэрэглэсний дараа ходоодонд хөөж цатгалдуулдаг чанараараа илүүдэл жинтэй хүмүүст хамгийн ашигтай сонголт юм. Эм тариа шиг гэдэсний бичил орчинд эрүүл чанарыг бууруулдаггүйгээс гадна гэдэсний хананд хамгаалалтын бүрхэвч үүсгэдэг байна. Тархины үйл ажиллагааг сайжруулж, зүрх судасны системийг бэхжүүлдэг нь түүний Омега-3 хүчлийн өндөр агууламжтай холбоотой. Энэ үрийг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс бүрэн сэргийлдэг байна.

              Маалингын тос

Маалингын тос нь юугаар ч орлуулшгүй зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Тосыг хэрэглэснээр бие эрхтний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, олон өвчнийг анагаахад тустай. МЭӨ 2000-аад оноос маалингын тосыг хүнсэнд хэрэглэж эхэлсэн бөгөөд алдарт Гиппократын үеэс эмчилгээнд өргөн ашиглаж ирсэн.

 

Энэхүү тосыг  маалингын үрээс “Хүйтэн шахах” аргаар гарган авдаг. Энэ уламжлалт  арга нь маалингын  үрэнд байдаг байгалийн бүхий л ашигтай бодисуудыг хадгалж авч үлддэгээрээ онцлогтой.  Маалингын тос нь эрүүл хооллолтын үнэт бүтээгдэхүүн юм. Энэхүү тос нь хоол боловсруулах болон зүрх судасны системд  тааламжтайгаар нөлөөлж,  арьсны өнгийг сайжруулна. Маалингын  үрийн тосыг байнга хэрэглэх нь бие организмаас хорт бодисыг гадагшлуулах, холестериныг багасгах сайн үр нөлөөтэй. Энэхүү тосны найрлагад:

–          62% – 65% ОМЕГА 3 (альфа линолины хүчил)

–          15% – 20% ОМЕГА 6 (линолины хүчил)

–          20% – 25% ОМЕГА 9 (олейний хүчил)

–          2% –   3%   ОМЕГА 7 (пальминолиний хүчил)

Мөн E, A, B, F, K , витамин селен, хром, кремний зэрэг микро элементүүдийн агуулагддаг байна.  Хүний биед  зайлшгүй шаардлагатай эдгээр  тосны хүчлүүдийг бидний бие организм өөрөө нийлүүлж нэгдүүлж чаддаггүй учраас маш үнэ цэнэтэй юм. Омега-3 их  агуулдаг  загасны  тосонд 30%  эзэлдэг бол  Маалингын  тосонд 2 дахин  их  байдгаараа  онцгой ач холбогдолтой. Цус шингэлэх, судасны дотор хананд бэхлэгдсэн өөхөн товрууг хайлуулах зэрэг 3 давхар үйлчилгээг нэг дор үзүүлнэ.

Маалингын тосны гайхамшигт ач тус:

Амьсгалын замын өвчнүүд :(астма,бронхит,хоолой өвдөх,төвөнхийн үрэвсэл)

Хорт хавдар(Бүх төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг бөгөөд эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлт болон хөхний хорт хавдар, түрүү булчирхайн болон бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлээс сэргийлэх, лигнин хэмээх бодисыг агуулдаг.)

 Зүрх судас, цусны систем(Зүрх томрох, судас хатуурах, чихрийн шижин, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулах, түүнчлэн цусны даралтыг бууруулж, нийт холестрины түвшинг хадгалж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг.

 Мэдрэл:

Мэдрэлийн торлог болон мэдрэлийн төгсгөлүүдийн харилцааг сайжруулдаг. дархлалын системийг бэхжүүлэх, үе мөч өвдөх, хэрэх, тэжээлийн дутагдал, синдром, анхаарал сулрах, тарьхины үйл ажиллагааг идвэхижүүлэх, зөнөх өвчнөөс сэргийлэх.

Нөхөн үржихүй: Өндгөвчний уйланхай, үргүйдэл, савны салст бүрхэвчийн үрэвсэлээс сэргийлэх

Нүдний хараа: Нүдний харааг сайжруулахынзэрэгцээ нүдний хуурайшилттай өвчтөнүүдэд зайлшгүй хэрэгтэй. Нүд хуурайших хам шинж гэдэг нь нүдний гадаргуугийн /эвэрлэг бүрхүүл/  тослог болон  чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдалд орсноос үүсдэг байна.

Хоол боловсруулах эрхтэн:

Бөөрний үрэвсэл, бүдүүн гэдэс үрэвсэх, өтгөн хатах, ходоодны шархлаа, түрүү булчирхай, шимэгч хорхой, хоолны дэглэм, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх.

Гоо сайхан:

Арьс арчилгаа, залуужуулах, үрчлээний эсрэг, үс, хумсны ургалтыг дэмжиж тэжээл өгөх, үс уналтаас сэргийлэх мөн хуйхны элдэв үрэвсэл, хаг зэргийг ор мөргүй арилгадаг гайхалтай шидэт эм болно. Мөн бага насныханд нэн тохиромжтой хүүхдийн өсөлт, рахит, арьсний өвчлөл гэх мэт

Арьс өнгө: Харшил, түлэгдэлт, мөөгөнцөр, экзем,псериоз, гөвдрүү  шарханд хэрэглэдэг)

             Маалингын каша

Маалинганы каша нь гэр бүлийн гишүүдийн хамгийн зохистой хүнс  юм. Маалингын  кашийг  чанах шаардлагагүй бөгөөд тослог илчлэг багатай чухал шаардлагатай макро микро эрдсүүдийг  агуулдаг байна.

Маалингын кашийг амьсгалын замын өвчин, салст бүрхэвчийг цэвэрлэх ариутгах үед болон  цэр ховхлох, хий ханиалгах, хурц болон архаг бронхидыг дарахад хэрэглэдэг.

Маалингын кашийг чихрийн шижинтэй хүмүүс тогтмол хэрэглэснээр инсулин биедээ тарих нь эрс буурдагийг Канадын эрдэмтдийн судалгаагаар батлагдсан байна.

Цацраг идэвхт бодист хордсон үед болон химийн хордлого тайлах үйлчилгээтэй.

Маалингын каша нь Цагаан хоолтны эмчилгээний гол бүтээгдэхүүн юм.

Тэжээллэг чанар сайтай учраас оройн хоолыг орлодог байна.

           Маалингын гурил

Маалингын гурил нь ургамлын гаралтай уураг, ислэгээр баялаг, аминдэм, бичил эрдэс язгуур махбодиуд агуулагддаг. Хүнсэндээ тогтмол хэрэглэснээр ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж ходоодны шарах болон эмэгтэйчүүдийн элбэг тохиолддог гормоны тэнцвэр алдалтаас үүдэлтэй эмгэгээс урьдчилан сэргийлэх бүдүүн ба нарийн гэдсийг цэвэрлэх зэрэг маш олон ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Хоол судлаач нар илүүдэл жингээ хаях, бүдүүн нарийн гэдэс цэвэрлэх, хорт бодисоос биеэ цэвэрлэх зэрэгт энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгодог байна. Мөн гоо сайханд маск болгон хэрэглэснээр арьсыг толигор зөөлөн болгож залуужуулах үйлчилгээ үзүүлдэг.

Мөн яр, шарах, түлэнхий үед гурилыг түрхэж хэрэглэж болдог.

Маалингын гурилыг өглөөний цайндаа сүү юмуу тарган дээр 1 халбагыг хийж хэргэлснээр бие хөнгөрч эрч хүчийг сэлбэдэг бол орой унтахын өмнө 1 аяга тарганд 1 амны халбагыг хийгээд унтахын өмнө ууна. Ингэж хэрэглэснээр жин хасдаг.

Маалингийн тосонд ямар нэг химийн найрлагатай бодис ороогүй 100 хувь цэвэр байгалийн бүтээл

 

 -Хэрэглэгчид хамгийн түрүүнд баталгаа сонсохыг хүсдэг. Та үйлдвэрлэгч хүний хувьд Маалингын тосыг сонгох зайлшгүй учир шалтгааныг юу гэж онцолж хэлэх вэ?.

-Манай компани өнгөрсөн жил 20 га талбайд Монголдоо маалингаа тарьж ургуулсан. Манай маалингын тосонд гадны ямар нэгэн химийн найрлагатай бодис ороогүй 100% цэвэр ханаагүй 1-р зэргийн тосны хүчил юм. Манай бүтээгдэхүүнүүд цэвэр экологийн органик бүтээгдэхүүн гэдгийг онцолж болно. Дээр нь дээр дурьдсан ашиг тусыг нэмж хэлнэ дээ.

-Танай бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнд хүрсэн хэрэглэгчид хэр их байна. Гарсан үр дүн хэрэглэгчдийн сонголтод чухал нөлөөлдөг?

-Хэрэглэгчдэд гарсан үр дүнгийн талаар олон жишээ дурьдаж болно. Олон хүмүүс талархал илэрхийлж манай байнгын үйлчлүүлэгч болсон. Энэ бол бидны хувьд хамгийн том амжилт.

Жишээлбэл тээврийн жолооч ажилтай н.Алтанхүү гэх 37 настай эрэгтэй цээж хорсолт өндөртэй. Хоол идэхээсээ өмнө цээж хорсолтыг намдаадаг эм уудаг байсан бол өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 амны халбага маалингын тос ууснаар цээж хорсолтоос бүрэн ангижрах чадсан байна.  Мөн манай хэрэглэгчдийн нэг н.Бат-Орших 50 настай эмэгтэй. Тогтмол даралтын эм уудаг байсан бол маалингын тос хэрэглэснээр даралтын эмээс бүрэн татгалзаж чадсан байна. Энэ мэт олон жишээ бий.

Эрүүл мэндэд тустай олон төрлийн тос, бүтээгдэхүүн байдаг. Энэ олон сонголтын дунд хүмүүс төөрөлдөж байна. Сайн бүтээгдэхүүнийг яаж сонгож хэрэглэх ёстой талаар зөвлөөч?

-Саяхнаас манай улсад маалингын тосыг ОХУ-аас хувь хүмүүс оруулж ирж зардаг болсон байна лээ. Бид орж ирж байгаа тостой харьцуулалт хийж үзсэн л дээ. Манай тосыг бодоход шингэн юм байна лээ. Манай тосны хувьд гэвэл боловсруулалт хийгдээгүй 1-р зэргийн тунгааж авч байгаа 100% тос гэдгээрээ ялгаатай. Манай компани  “Само-Институт” лабораторитой хамтарч ажилладаг бөгөөд сар тутам тосны үзүүлэлт чанарыг шаардлагыг шинжилгээнд хамруулдаг байгаа.

Бүтээгдэхүүний үнэ болон хаанаас худалдаж авч болох талаар мэдээлэл өгвөл?  

Маалингын тос 20,000

Маалингын үр 7,800

Маалингын гурил 5,600

Маалингын каша 6,700 төгрөгөөр  Номин хапирмаркет,  Монос эмийн сан, Сансар худалдааны төв, Боса сүлжээ дэлгүүр болон бусад худалдааны цэгүүдээр зарагдаж байна. Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг 94027477, 99170451 утсаар авч болно.

 -Манай сайт зөв бүхнийг уриалах, дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс таниас зөв хандлагыг талаар асуумаар байна?

-Хүн болж төрнө гэдэг маш том хувь завшаан шүү дээ. Зөв хандлага гэдэгт гэр бүлийн хүмүүжил их чухал байх. Хүн аав ээжийгээ хайрлаж халамжилж чадна гэдэг чинь амьдрал дээр ямар ч хүнийг уучилж өршөөж чадах чадвартай болж байгаа юм. Хүнд сайхан сэтгэгдэл үлдээж сайхан үгээр баярлуулж нэг ч гэсэн хүнийг инээлгэж чадаж байна гэдэг агуу зүйл юм уу. Зөв бодолтой явахад хорвоо өөрөө зөөлөн гэдэг байхаа. /Инээв/

-Өдөр бүр хорвоо дэлхий, нийгэм хүмүүс хувьсан өөрчлөгдөж байна. Та орчин үеийн залуусын  хандлага, өөрчлөлтийг хэрхэн харж байна?

-Миний бодлоор нийгмээ дагаад сүүлийн үеийн залуусын аливаа юманд хандах хандлага өөриймсөг биш бэлэнчлэх сэтгэлээ нь давамгайлсан харагддаг болсон юм шиг. Олон хүнтэй уулзаад харьцаад явж байхад надад анзаарагддаг л даа. Нийгэм маань хэтэрхий шударга бус зүйлээр дүүрч үнэн худлыг ялгаж чадахаа байсан юмуу даа. Цахим мэдээ мэдээлэл худал яриагаар хүмүүсийн тархийг угааж байна. Өсвөр үеийн залууст буруу хүмүүжил буруу мэдээлэл дамжуулж байгаад харамсаж явдаг.

Харин танай сайт зөв мэдээлэл түгээхийг зорьж байгаад олзуурхаж байна шүү. Яг одоо уншигчдад хэрэгтэй үгүйлэгдэж байгаа зүйл шүү дээ.

Мэдээж залуу эмэгтэй хүн шинэ зүйл санаачлаад бизнес эрхэлнэ гэдэг зоригтой алхам. Та өөрийн ажлын арга барилаас хуваалцаач?

-Шинэ зүйл санаачлаад хийнэ гэдэг эмэгтэй хүнд амаргүй юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Гэхдээ надад хийж чадна гэсэн хүсэл тэмүүлэл давамгайлж байсан болохоор би чадсан гэж боддог.  Цаг бол алт. Хайран сайхан цагийг зөв ашиглах гэж хичээдэг. Завгүй байх дуртай. Тиймээс миний арга туршлага гэвэл цагаа зөв ашиглаж сураарай л гэж хэлмээр байна даа. Өөрийнхөө хүсэл эрмэлзлэлээс битгий хазайгаарай. Би чадна гэдэг үгийг өөртөө үргэлж хэлж байгаарай.

Юманд чин сэтгэлээсээ хандах юм бол болохгүй бүтэхгүй зүйл байхгүй шүү.

Таны болон танай компанийн цаашдын зорилгыг сонсмоор байна?

-Эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой, “Эгэл маалинга”-ыг Монголын эко цэвэр хөрсөнд нутагшуулан тариалж, түүнийг боловсруулах цогц үйлдвэр байгуулж, шинэ бүтээгдэхүүний тоогоо нэмэгдүүлэх, технологийг инноваци болгон нэвтрүүлэх, шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх, цөөхөн хэдэн ард иргэдийгээ эрүүл нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр хангаж тэтгэх зорилго тавин ажиллаж байна.

 -Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Монгол хүн бүр эрүүл сайхан амьдрахад танай бүтээгдэхүүн ач тусаа өгөх болтугай.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН