7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 16:35:02
Нүүр хуудасМэдээБ.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 6 өдөр үргэлжилсэн билээ. Энэ олон өдөр шүүх хурал үргэлжилсний эцэст Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэр гаргажээ.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн ”Хэргийг дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байна. Гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байх шиг байна” гэлээ.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр ямар үндэслэлээр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг Прокурорт буцаасан үндэслэлийг тун удахгүй танилцуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН