Нүүр хуудасМэдээВакцины 3 тунтай бол халдвараас 75 хувь хамгаална

Вакцины 3 тунтай бол халдвараас 75 хувь хамгаална

-Вакцин хийлгээгүй хүмүүс омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь. Хоёр тун вакцин хийлгээд 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн бол өвдөх магадлал 75 хувь. Харин гурван тун вакцин хийлгээд хоёроос дээш долоо хоногийн хугацаа өнгөрсөн бол халдвараас 75 хувь хамгаална. Мөн шинж тэмдэгтэй хэлбэрээр өвдөхгүй гэсэн үг.

Шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн хүмүүс онош батлагдсанаас хойш тав хоногийн дотор бусдад халдвар тархаах магадлал өндөр. Тийм учраас халдвар авсан бол эхний тав хоногт гэрийн нөхцөлд өөрийгөө маш сайн тусгаарлаж бусдад халдаахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Шинж тэмдэггүй өвдсөн хүмүүс тав хоногийн дараагаас амны хаалтаа маш сайн зүүж, нийтийн дунд хүн хоорондын зай бариад нийгмийн харилцаанд орж болно гэж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН