Нүүр хуудасМэдээГашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 478 автомашин хил нэвтэрчээ 

Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 478 автомашин хил нэвтэрчээ 

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор өчигдөр нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ. 

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хил гарсныг УУХҮЯ мэдээлэв.

Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар нэмэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН