Нүүр хуудасМэдээДугуйчин Б.Марал-Эрдэнэ ОУ-ын тэмцээний ээлжит түрүүгээ хүртлээ

Дугуйчин Б.Марал-Эрдэнэ ОУ-ын тэмцээний ээлжит түрүүгээ хүртлээ

Олон улсын дугуйн холбоо (UCI)-ны хуваарьт багтдаг 2019 оны Азийн тур цуврал уралдаанууд өндөрлөх шатандаа ороод байна. Индонез улсад Азийн тур цуврал уралдааны ээлжит гараа болох International Tour de Banyuwangi Ijen уралдааны эхний гараа өчигдөр /2019.09.25/ явагдаж, манай улсын дугуйчин Батмөнхийн Марал-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ.

Genteng – Banyuwangi хооронд 133.2 км-н зайд болсон тус уралдаанд Б.Марал-Эрдэнэ 3 цаг 3 мин 36 сек-н амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Дөрвөн гараатай тус уралдааны эхний өдөр 90 дугуйчин өрсөлдөж, манай тамирчин ийнхүү тэргүүн байр эзлэн тэргүүлэгчийн шар цамцны эзэн болжээ. Өнөөдөр /2019.09.26/ уралдааны хоёр дахь гараа 148.2 км-н зайд явагдана.

Монгол Улсын нэрт дугуйчин Ж.Өлзий-Орших агсны шавь ОУХМ Б.Марал-Эрдэнэ Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд Азийн оюутны АШТ-ээс хүрэл, багийн алтан медаль, 2016 онд залуучуудын ААШТ-ээс хувийн гараанд алтан медаль хүртэж байсан шилдэг дугуйчин юм. Өдгөө Малайз улсын “Terengganu Cycling Team” багийн өмнөөс уралдаж байна. Б.Марал-Эрдэний харьяалагддаг “Terengganu Cycling Team” баг энэ оны Азийн тур цуврал уралдаануудаас 2 уралдаанд нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН