Нүүр хуудасМэдээДөрөв хоногийн дотор зам тээврийн ослоор 3 хүн нас баржээ

Дөрөв хоногийн дотор зам тээврийн ослоор 3 хүн нас баржээ

Гуравдугаар сар гарснаас хойш ажлын дөрөв хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  Үүнээс зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, нийслэлд 2, орон нутагт 1 хүн нас баржээ.

Ослыг хэлбэрээр нь ангилвал

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –9
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна. 

Харин хүний амь нас хохирсон ослын хувьд:

–  Баян-Өлгий аймаг Баяннуур сум 2-р баг “Цул Улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 2км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигчийн амь нас хохирсон

– Мөн өдрийн 04:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг Дээд Бодь хийдийн урд замд Toyota Prius маркийн автомашин Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Prius маркийн автомашины жолоочийн амь нас хохирч, зорчигч гэмтсэн

– Өчигдөр 23:30 цагийн орчимд Хан-Уул дүүрэг, Сонсголонгийн дэнжийн автобусны зогсоолын баруун замд Toyota Allion маркийн автомашины жолооч явган зорчигчийг мөргөсний улмаас амь нас нь хохирсон ослууд гарсан байна.

Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 226 зөрчлийн 122 нийслэлд, 104 орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхнийг дүрэм журмынхаа дагуу, аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН