Нүүр хуудасМэдээД.Болд: Ухаан чинь өндөртэйгөө адилхан богино юм

Д.Болд: Ухаан чинь өндөртэйгөө адилхан богино юм

Цахим ертөнцөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын жиргээ, түүний хариулт болсон Төрийн соёрхолт Д.Болдын жиргээ олны анхаарлыг ихэд татаад байна. Учир нь “The Hu” хамтлагт Монгол бахархлын өдрөөр Чингис хаан одон гардуулсныхаа дараа эрхэм дарга З.Энхболд ийнхүү жиргэжээ.

З.Энхболд: “K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй” хэмээн бичив.

Энэ нь дуучин Д.Болдын дургүйцлийг ч төрүүлж хариуд нь Миний хийсэн бүтээснийг З.Энхболд та хэмжихгүйээ. Таныг жоохон байхад би дуулаад явж байсан юм. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм” хэмээн жиргэсэн байна.

Тэгвэл энэ хоёр хүний жиргээ урлаг соёлынхны төдийгүй олон нийтийн ч анхаарлыг татаж, өдрийн турш л Болд, З.Энхболд хоёрын зураг сошилаар нэг явж, өндөр, ухаан, хийсэн бүтээснийг нь харьцуулж өнжих шив дээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН