-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 09:24:14
Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд танхимаа бүрдүүлэх заалт дээр гишүүд эсрэг байр суурьтай байна

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх заалт дээр гишүүд эсрэг байр суурьтай байна

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх заалт дээр гишүүд эсрэг байр суурьтай байна

Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлэх нь зөв

Ерөнхий сайд өөрөө Засгийн газрыг бүрдүүлэх учиртай. Тэгэхгүй бол өнөөдрийн энэ явцыг, түүхийг, урьд өмнө болж байсан зүйлүүдийг аваад үзэх юм бол Ерөнхий сайд хариуцлага алдаад ажиллаж байгаа сайддаа хариуцлага тооцож чаддаггүй. Нөгөөх нь хэрвээ намайг ажилгүй болгох юм бол өөрийг чинь би огцруулна гэж шантаажилдаг. Ийм нэг шантаажны айлгасан сүрдүүлсэн, бие биендээ барьцаалагдсан ийм байдалтай баймааргүй байна. Ерөнхий сайд үүргээ тавилаа, шаардлагаа тавилаа, ажиллалаа, нийцэж чадахгүй бол солиод явж байх нь зөв.

А.Сүхбат: Ерөнхий сайдын танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжихгүй

Дэмжихгүй байгаа шалтгаан хэд хэд байгаа юм. Ер нь парламентын засаглалтай улс оронд Засгийн газрынхаа нөхцөл байдлыг харж үзэж бас сайн бодож хийх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол ард нийтийн хүсэл зорилтын илэрхийлэл. Ард нийт л юу гэж хэлэх юм тэр асуудлаа нэгдүгээрт тавих ёстой гэж бодож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН