Нүүр хуудасМэдээЗамын-үүд сумын ИТХ 2019 оны үйл ажиллагаагаараа тэргүүлжээ

Замын-үүд сумын ИТХ 2019 оны үйл ажиллагаагаараа тэргүүлжээ

Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан “Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу сумдын 2019 оны үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.

Идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан Замын-Үүд, Өргөн, Сайншанд, Хөвсгөл, Эрдэнэ сумд “Хангалттай сайн” үнэлэгдэн шалгарчээ. Тэргүүлэн шалгарсан сумдыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулсан байна.

Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үйлс, орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөжээ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН