Нүүр хуудасМэдээЗургаадугаар сарын 15-наас зарим байршилд халуун ус хязгаарлана

Зургаадугаар сарын 15-наас зарим байршилд халуун ус хязгаарлана

Энэ сарын 15-29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлахаар болсныг Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Хязгаарлалт хийх байршлууд:

  • Барс 2 захаас Хархорин зах хүртэл
  • 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
  •  Түндэмүн саун,
  • Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим,
  • Хуучин тээврийн товчоо,
  • 5 дугаар хороолол,
  • 40, 50 мянгат,
  • Баруун дөрвөн зам орчим,
  • Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх,
  • ААН байгууллагын халуун усыг хязгаарлана

Ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх тул халуун ус хязгаарлаж буй. Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНАА конторууд эзэмшлийнхээ шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай. Иймд зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгчид тодруулах зүйлсээ шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос авах боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН