-1.4 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 00:44:27
Нүүр хуудасБусадИргэдэд газар өмчлөх ажил үргэлжилж байна

Иргэдэд газар өмчлөх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
  • Кадастрын зураг

Эдгээр материалыг бүрдүүлсний дараа таны эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг дараах дарааллаар шийдвэрлэх юм. Үүнд:

  • Дүүргийн Газрын албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.
  • Дүүргийн Газрын албаны дарга иргэний өргөдөлтэй танилцаж газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд шилжүүлнэ.
  • Дүүргийн өмчлөлийн мэргэжилтэн судалж, төсөл бэлтгэн Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтэст хүргүүлнэ.
  • Газар өмчлөлийн хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн захирамжийн төслийг хянаж, Ажлын хэсгийн хуралд танилцуулна.
  • Захирамжийн төсөл бэлтгэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдээр хянуулж санал авна.
  • Нийслэлийн Засаг дарга төсөлтэй танилцаж захирамж гаргана. Захирамжийг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэрийг баталгаажуулан дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгнө.
  • Иргэнд газар өмчлөлийн шийдвэрийг өгч иргэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гарган авна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН