Нүүр хуудасМэдээИх дээд сургуульд элсэгчид өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалт өгнө

Их дээд сургуульд элсэгчид өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалт өгнө

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 10:00 цагаас орон даяар эхэллээ.

Эхний өдрийн шалгалтад Монгол Улсын түүхийн хичээл. ЭЕШ өгөхөөр нийт 40,420 шалгуулагч бүртгүүлсний 8,000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байна.  

Үүнийг насны ангиллаар авч үзвэл 

  • 1,675 нь 15-17 насныхан
  • 25,082 нь 18 настнууд
  • 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан бөгөөд хамгийн ахмад нь 58 настай иргэн байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө анхаарах зүйлс:  ​

  • Бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.
  • Автозамын түгжрэлийн тооцоолон гэрээсээ эрт гарч, суудлын хуваарьт заагдсан шалгалтын байранд, товлосон цагт очоорой.
  • Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина.
  • Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана. Мөн гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг шалгалтын байранд оруулахгүй тул гэртээ үлдээгээрэй.
  • Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллана. /Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай/.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН