Нүүр хуудасМэдээИх дээд сургууль, сургалтын төв, курс дамжааны үйл ажиллагааг 03 сарын 02-ны...

Их дээд сургууль, сургалтын төв, курс дамжааны үйл ажиллагааг 03 сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоолоо

Амралтын өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн  бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргалаа.

Мөн Коронавирус тархсан газар нутаг болох БНХАУ-ын Ухань хотод суралцаж, хөл хорионд ороод байгаа Монгол Улсын 31 оюутныг эх оронд нь авчрах асуудлыг тус улстай яриа хэлэлцээр хийхийг Шадар сайдад, БСШУЯ-д тус тус даалгасан байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Шинэ коронавирусийн тархалт маш хурдацтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус вирусээр дэлхийн хэмжээнд 1956 хүн өвчилснөөс 56 хүн нас бараад байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тухалбал:

  • -БНХАУ-д 3000 гаруй
  • -Тайваньд 3
  • -Макаод 2
  • -Хонконгд 5
  • -Японд 2
  • -БНСУ-д 2
  • -Сингапурт 3
  • -Вьетнамд 2
  • -Австралид 1
  • -АНУ-д 2
  • -Тайландад 5
  • -Непалд 2
  • -Францад 3 хүн тус тус коронавирусаар өвчилсөн байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид цөөхүүлээ, элдэв худал мэдээлэл сошиалаар тарааж, ард иргэдээ төөрөгдүүлмээргүй байна. Тиймээс иргэд олон нийт та бүхэн асуудалд тайван, айдасгүй хандаж, ЭМЯ-аас өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна. Бидний зүгээс өгч байгаа гол сэрэмжлүүлэг бол гараа сайтар савандаж угаах, амны маск зүүж хэвших, халдвар бүртгэгдсэн газруудад зорчихгүй байхыг мөрдөж ажиллаасай гэж хүсэх байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина. Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН