Нүүр хуудасМэдээКОВИД-19 үед шаардлагагүй тохиолдолд гоо сайхны мэс ажилбар хийлгэхээс татгалзаарай

КОВИД-19 үед шаардлагагүй тохиолдолд гоо сайхны мэс ажилбар хийлгэхээс татгалзаарай

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Мэдээллийн хурлаар тус яамны харьяа байгууллагууд коронавирусийн халдварын үед бэлэн байдлаа хэрхэн хангасан талаараа танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад Арьсны өвчин судлалын үндэсний төв КОВИД-19 үед мөрдөж буй дэглэм, авсан арга хэмжээ , ажилтнууддаа хийсэн сургалтын талаар танилцууллаа.

АӨСҮТ-ийн Захирал  Ц.Уранчимэг

“Арьсны өвчин судлалын үндэсний төв COVID-19 өвчний үед шаардлагатай тохиолдолд 107 ор дэлгэх бэлтгэлийг хангасан. Мөн дөрвөн цагийн дотор нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, тооцоог гаргасан.

Нийт ажилчда найман баг болгож, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээний чиглэлээр дадлага сургуулийг хийсэн. Тавдугаар сарын 6-8-нд болсон дадлага сургуульд идэвхтэй оролцсон.

Шаардлагатай эм тариа, N95 маск, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халад, маск, нүүрний хамгаалалт зэргийг нөөцөлсөн. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмч, эмнэлгийн ажилтнууд айж сандрах, сэтгэл санаа тогтворгүй байх эрсдэл үүсэх магадлалтай тул сэтгэл зүйч эмчээр эрүүл мэндийн сургалт хийлгэсэн.

Түүнчлэн нийт ажилчдыг дархлааг дэмжих бэлдмэлээр хангалаа. Онцгой байдлын үед 0-12 насны хүүхэдтэй нийт 32 ажилтандаа цалинтай чөлөө олгосон. Тусгаарлах байранд нэг эмч, зургаан резидент эмчээ Зүчи зочид буудалд ажиллуулж байгаа.Хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор үйлчлүүлэгч нар болон эргэлтээр ирж буй хүмүүст коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч байна. Мөн үзлэгийн цагаа утсаар өгч, шаардлагатай тохиолдолд утсаар болон цахимаар зөвлөгөөг өгч байгаа. Арьс бол бие махбодийг гадаад орчноос тусгаарладаг эрхтэн. Тиймээс арьсны бүрэн бүтэн байдал алдагдах нь нянг биед орох эрсдэл үүсгэдэг тул  иргэд онц шаардлагагүй тохиолдолд мэс ажилбар хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН