Нүүр хуудасМэдээКристиано Роналдо эхнэртээ сар бүр 80 мянган фунт өгдөг гэнэ

Кристиано Роналдо эхнэртээ сар бүр 80 мянган фунт өгдөг гэнэ

Дэлхийн хөлбөмбөгийн томоохон оддын нэг Кристиано Роналдо өөрийн эхнэр, загвар өмсөгч Жоржина Родригезэд сар бүр “халаасны мөнгө” болгож 80 мянган фунт өгдөг ажээ. Жоржина Родригез болон Кристиано Роналдо нарын дундаас Алана Мартина хэмээх охин мэндэлсэн бөгөөд өдгөө 26 настай загвар өмсөгч бүсгүй өөрийн охиноос гадна тээгч эхээс төрсөн Ева, Матео болон Кристиано Роналдогийн том хүү бага Кристиано Роналдо нарын ээжийн үүргийг давхар гүйцэтгэдэг байна.
Ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг түүний хувьд өөрийн 16.5 сая дагагчтай инстаграм хуудаснаас оруулсан зураг болгоныхоо шанд 6600 фунт олдог байна. Мөн тэрбээр саяхан Кристиано Роналдод төрсөн өдрөөр нь бэлэг болгон 93 мянган фунтын үнэтэй Mercedes G-Wagon автомашин бэлэглэжээ.
Кристиано Роналдо Италийн Ювентус багтай байгуулсан гэрээнийхээ дагуу жилийн 28 сая фунтын цалин авдаг аж. Түүний эхнэртээ сар бүр өгч буй мөнгө өөрийнх нь нийт орлогын ердөө нэг хувь байна.
Бага насаа Испани улсын хойд зүгийн Жака хэмээх тосгонд өнгөрүүлсэн Жоржина Родригез багаасаа баллетаар хичээллэсэн боловч бүжгийн сургуульд сурах боломжгүйн улмаас загварын салбарт хөл тавьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН