Нүүр хуудасБусадМакарон хийж сурцгаая

Макарон хийж сурцгаая

Бялуу хашраагч Дан Дан буюу Б.Мягмарнараны энэ удаагийн онцлох жороор салшгүй сайхан амттан болох  Макароныг хэрхэн хийхийг танилцуулж байна. Дан Дан нь сонирхолоороо 4-5 жилийн хугацаанд бялуу хийж байгаа бөгөөд бялуунд дурлагсдын хувьд ихээхэн танил болсон эмэгтэй билээ.

Цаг: 60 минут Порц: 24 ширхэг

Орц:
Бүйлсийн гурил 100 грамм/Алмонд гурил/
Чихрийн нунтаг 80 грамм /Сахарын пудр/
Элсэн чихэр а/х 2
Ванил 1 ц/х
Өндөг 2 ш /Өндөгний цагааныг салгаж авна/
Хүнсний будаг /өөрийн хүссэн өнгө/

 

ХИЙХ АРГА:

1. Бүйлсийн гурил болон чихрийн нунтаг хоёроо шигшиж бэлдэнэ.

2. Салгаж авсан өндөгний цагаанаа өтгөртөл нь холигчоор холиод 2 ц/х чихрийн нунтагаа бага багаар хийж хутгана.

3. Өндөгний цагаан саваа доош харуулахад унахгүй өтгөн байх ёстой.

4. Ингээд бэлэн болсон өндөгний цагааны хөөсөн дээрээ шигшсэн бүйлсийн гурил болон чихрийн нунтаг хоёроо 3/1-ээр хувааж хийнэ.

5. Хөөсийг нь унагахгүйгээр жигд хутгана. Хэт их хутгавал шингэрээд бүтэлгүйтэхийг анхаараарай.

6. Өндөгний цагааний хөөсөн дээрээ өөрийн хүссэн өнгийн хүнсний будагаа хийнэ.

7. Мөн адил хөөсөө унагахгүйгээр жигд зөөлөн хутгана.

8. Бэлдсэн зуурмагаа зориулалтын гурвалжин уутруу хийнэ.

9. Макароны зориулалтын дэвсгэр дээрээ дээрх зуурмагаа жигд шахна. 10 минут орчим амараана.

10. Хэвлэсэн зуурмагаа бага зэрэг доргиож хийг нь гаргана.

11. Шарах шүүгээгээ 160 хэмд 5 минут орчим халаагаад, хэвлэсэн макароны зуурмагаа 15 минут шарна.

Эх сурвалж: Миний жор сэтгүүл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН