Нүүр хуудасМэдээМанай улсад газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна

Манай улсад газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна

Хоёр аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 15-ны 02 цаг 42 минут 33 секундэд Баянхонгор аймгийн Баацагаан сумаас баруун зүгт 47 км-ийн зайнд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн энэ сарын 14-нд Улаанбаатрын цагаар 08.31 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас хойд зүгт 32 км-ийн зайнд 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Жил ирэх тутам Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан анхааруулсан. 2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл жилд дунджаар 44 удаа тохиож байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН