Нүүр хуудасМэдээМаргааш бүх нийтээр амарна

Маргааш бүх нийтээр амарна

Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. 

Учир нь УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан. Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.


Энэ өдрийн хүрээнд Гандантэгчэнлин хийдээс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлалаа үйлдэх, өргөл хандив өргөх,

Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,

Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих

Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,

Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,

Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх

Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,

Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,

Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН