Нүүр хуудасМэдээМЗХ манлайлагч залуусаар хүч сэлбэж, эв нэгдлээ ч бататгалаа

МЗХ манлайлагч залуусаар хүч сэлбэж, эв нэгдлээ ч бататгалаа

“Монголын Залуучуудын Холбоо” гэх өнөр өтгөн айлын үр хойч, залгамж халаа нь болсон үе үеийн залуус хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй дараа дараагийн залуусаа бэлтгэн, ажил үүргийг нь эрхэм зорилготой хамт хүлээлгэн өгсөөр ирсэн. Тэд өнөөдөр ч хүчээ алдалгүй, шинэ үеийн манлайлал болсон залуусаар хүч сэлбэн түүхт 100 жилээ үзэж байгаа юм. Үүний нэг тод илрэл нь “ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН III  ДУГААР ХУРАЛ” болж, олон шинэ дэвшилтэт алхмуудыг хийж, шинэлэг өөрчлөлтүүдийг тогтоосон арга хэмжээ болж өндөрлөлөө. Ингэж онцлохын учир дурьдах хэдэн өөрчлөлт байна. Энэ удаагийн их хуралд залуу үеийн төлөөлөл болон оролцож болох бүхий л зочид төлөөлөгчид оролцож, шинээр гишүүн болох нь болж, сонгогдох нь сонгогдсон явдал юм. Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Олон улсын байгууллагын, АЗХ-ны, НАМЗХ-ны гээд олон төлөөлөгчид оролцсон нь өнөөдөр МЗХ-ны үүрэг, үнэт зүйл чухал гэдгийг харуулсан явдал боллоо.

Тодруулбал, МЗХ-ны “Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаан”-нд 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын холбоо, бүтцийн бүх шатны залуучуудын байгууллагын төлөөлөл, холбооны үе үеийн удирдлага, МХЗЭ-ийн ахмадын холбооны удирдлагууд, МЗХ-ны дэргэдэх ахмадын холбооны удирдлагууд оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, ГБХЗХГ, Монголын ахмадын холбоо, МЭХ, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг салбар бүрийн төлөөллүүд оролцож гуравдугаар их хурлаа ёслол төгөлдөр зохион байгуулахыг хараад олон олон залуус эрч хүч,  урам зориг авч, ахмад үеийнхэн ч санаа зоволгүй үүргээ биелүүлж байгаа энэ цагийн удирдлагуудад сэтгэл хангалуун яваагаа илэрхийлж байсан юм. Түүнээс гадна НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон Койка-ийн суурин төлөөлөгчийн газар илгээлт явуулж баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ хүнд цаг үед халдвар хамгааллын дэглэмээ сахиж, 208 төлөөлөгч биечлэн, 122 төлөөлөгчид цахимаар нийт 330 төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээ болсон юм.

ХУРЛААС ОНЦЛОХ НЬ:

  • “Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаанаар МЗХ дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж баталгаажууллаа.
  • Шинэ дүрмийн дагуу Дэд ерөнхийлөгч 10, Бүс, нас хариуцсан нарийн бичгийн дарга 10, хяналтын хорооны 5 гишүүнийг шинэчлэн баталлаа
  • Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од дүрмийн дагуух өөрийн эрх мэдлээ хасаж удирдах хороондоо шилжүүлсэн нь өмнө нь хийгдэж байгаагүй шинэ алхам болов.
  • Хурлаар гарсан өөрчлөлт шинэчлэлтээр Залуучуудын холбоо дүрмийн гажуудал тодорхойгүй байсан зүйлсээ хасав.
  • Удирдлагын баг 8 хүнтэй байдаг дүрмийг өөрчилж 21 болгон хүчээ 3 дахин нэмэгдүүллээ
  • АЗХ, НАМЗХ-ны тэргүүлэгчид МЗХ-ны тэргүүлэгчид, төлөөлөгчдөөр сонгогдлоо

Олон нийтийн дунд болоод дотооддоо эргэлзээ төрөхөөр мэдээ мэдээлэл гарч байгаа ч өнөөдрийн албан ёсны ерөнхийлөгч нь болсон О.Гэрэлт-Од итгэл төгс, сэтгэл шулуунаар ажил үүргээ биелүүлж яваагаа харуулав.

Тэрээр илтгэлдээ:  “Бид урагшаа харж, үгүйсгэхээс илүү дэмжиж хамтрахад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг чухалчлан хэлэх нь зүйтэй болов уу. “Өөдөө тэмүүл, Зөв нөлөөл, Үнэ цэн, Бодит үр дүнд төвлөр. Мэргэжлийн бай, Өрсөлдөхүйц бай, Хамтар, Манлайл” гэсэн үгсийг ямагт чухалд тооцож та бүхэнтэйгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Цар тахлын одоо байгаа нөхцөл байдал болон ойрын ирээдүйн нөхцөл байдал та биднийг улам сэрэмжтэй байж аль болох бага хохирол амсаж, дэлхий нийтийн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн шинэ хэв маяг, өөрчлөлтөд нямбай бэлдэж, алсыг харж байхыг алхам тутам сануулан мэдрүүлсээр байна. Монголын залуучуудын холбоо Монголын мянга мянган залуучуудын итгэл үнэмшлийн түүчээ нь байж, манлайллын бамбар нь болж, 1921 онд эхэлсэн түүхээ 21-р зуунд баяжуулж, бахдуулж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол залуу хүн дэлхийн залуучуудын алхааанаас хоцрох учиргүй. Энэ алхаанд энд хүрэлцэн ирсэн залуус бүхний тэмүүлэл хүч нэмэх учиртай” гэдгийг онцлон хэлсэн.

МЗХ одоогоос 6 жилийн өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 28-нд анхдугаар хурлаа зохион байгуулж байсан түүхтэй бол ийнхүү зургаан жилийн дараа “ОРОЛЦЪЁ, УРАГШИЛЪЯ” уриатай хуралдаж өөрчлөлт шинэчлэлт, эв нэгдлээ баталгаажууллаа. Залуус нээрэн л оролцлоо, хамтдаа ч урагшилж байна.

Энэ удаагийн хурлаар Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч, Unlock подкастыг хамтран бүтээгч, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх О.Батнайрамдалыг “МЗХ-ны дэд ерөнхийлөгч”-өөр сонголоо. Мөн “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан “26-30 насны нарийн бичгийн дарга”-аар сонгогдсон зэрэг нь энэ байгууллагад залуус хувь нэмрээ оруулах хүсэл зориг байгааг ч харуулсан алхам болов.

ШИНЭЭР СОНГОГСДОН ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ АЛБАН ТУШААЛЫН ХАМТ ХҮРГЭВЭЛ:

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР:

  • Отгоншар овогтой Батнайрамдал МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд
  • Дашням овогтой Ихбаяр МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
  • Болдбаатар овогтой Эрдэнэбат МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх асан
  • Лхагвасүрэн овогтой Батсүрэн МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, ЭСДЭ ХХК-ийн ерөнхий захирал
  • Дашдорж овогтой Баярсайхан МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, СХД-ийн ИТХ төлөөлөгч, Эйр Пусаны Монгол дах төлөөлөгчийн газрын дарга
  • Нямдорж овогтой Амартүвшин МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, Барилгын хөгжлийн төвийн Сургалт судалгаа, Мэдээллийн хэлтсийн дарга
  • Түмэнбаяр овогтой Сайнжаргал МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, Зүүнбаян Төмөрзам ХХК-ийн дэд захирал
  • Эрдэнэчулуун овогтой Аззаяа МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, Монголын Хөрөнгийн Биржийн Захиргаа Санхүүгийн газрын ажилтан
  • Үүрцайх овогтой Амарбат МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, Хуульч
  • Энхтөр овогтой Бат-Учрал МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Дэд ерөнхийлөгч, Гоулд Ланд компанийн зөвлөх

БҮС ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР:

  • Ганболд овогтой Цоожхүү МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Ховд аймгийн ЗХ-ны тэргүүн асан
  • Цэвэгдорж овогтой Буджав МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Төв, Хангайн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, МЗХ-ны УХАГ-ын дарга асан
  • Мөнх-Өрнөх овогтой Балжинням МЗХ-ны Удирдах хорооны гишүүн,  Зүүн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын хэлтсийн дарга
  • Банзрагч овогтой Батдаваа МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Говийн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, DGTZ ХХК-ийн Санхүүгийн албаны дарга
  • Нямдорж овогтой Болор-Эрдэнэ МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, Гадаад салбар хороод хариуцсан Нарийн бичгийн дарга,Мотивашин клуб оффисийн үүсгэн байгуулагч

НАС ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР:

  • Батсүх овогтой Намуун МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, 16-20 насны нарийн бичгийн дарга, YOLO сайтын сэтгүүлч
  • Зоригоо овогтой Ариунтэнгэр МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, 21-25 насны нарийн бичгийн дарга, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Азийн бүс хариуцсан дэд тэргүүн 
  • Даваадорж овогтой Хулан МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, 26-30 насны нарийн бичгийн дарга, Лхамур ХХК үүсгэн байгуулагч, ерөнхий технологич, Forbes 40/50, Ази-Номхон далайн бүсийн Залуу Гарааны бизнес эрхлэгч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • Насанжаргал овогтой Бямбагэрэл МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, 31-35 насны нарийн бичгийн дарга, МҮХАҮТ хяналтын зөвлөл, ЧД-ийн ИТХ төлөөлөгч,
  • Ганбат овогтой Мөнхбаяр МЗХ-ны Удирдах хорооны гишүүн, 36-40 насны нарийн бичгийн дарга, Хай Ресурс ХХК-ийн захирал нар тус тус сонгогдлоо.

Хурлын үеэр ахмадууд болон үе үеийн төлөөллүүд МЗХ-д ажиллаж буй төлөөлөгч нартаа хандаж залуучууддаа үлгэрлэн манлайлж түүчээ нь болж Монгол залуу хүний үнэлэмжийг дэлхийн түвшинд гаргаж, эв нэгдэлтэй ажиллахыг захисан юм. Энэ нь МЗХ-нд тулгарсан өнөөгийн асуудлыг хөндсөн сэдэв боловч тэд энэ хурлаараа эв нэгдлээ улам бататгав бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН