Нүүр хуудасМэдээМонголын тамирчид Чикагогийн марафонд оролцоно

Монголын тамирчид Чикагогийн марафонд оролцоно

“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын тамирчид энэ сарын 9-нд болох Чикагогийн марафонд оролцохоор Чикаго хотод очжээ. Чикагогийн марафонд Ахиллисчууд анх удаа зургаан тамирчин, дөрвөн хөтчийн хамтаар оролцоно.

Багийн бүрэлдэхүүнд Ахиллисийн марафоны багт сонгогдсон, өмнө нь Нью-Йорк, Берлин, Бостон, Лондонгийн марафонд амжилттай оролцсон тамирчид шалгаран багтжээ.

“Ахиллис Монгол” ОУБ нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис Интернэйшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан байна.

2014-2021 онуудад Ахиллисчууд багаараа Нью-Йорк, Берлин, Сөүл, Бостон, Майамигийн марафонуудад давхардсан тоогоор 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй гүйгчдийг оролцуулсан бөгөөд энэ онд Нью-Йорк, Берлин, Чикаго, Бостон, Лондонгийн марафонд 22 гүйгч, 20 хөтчийн хамтаар оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН