-1.4 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 00:53:38
Нүүр хуудасМэдээМонголын Үндэсний фронт хөдөлгөөний шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ

Монголын Үндэсний фронт хөдөлгөөний шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилжээ

Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, генерал Б.Баярмагнай нь фронтоос ар гэрийн асуудлаас болж гарч байна хэмээх мэдэгдэл хийсэн. Мөн түүнээс гадна бусад гишүүдээс ч гарах санал ирсэн байна. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар “Монголын Үндэсний фронт”  хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.

Энэ сарын 8-ны өдөр “Эх орон дуудаж байна” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан хөдөлгөөний тэргүүн, генерал Б.Баярмагнай нь фронтоос гарахаа мэдэгдсэн бол түүний араас хошууч генерал З.Болдбаатар  “Үзэл бодол нэгдэхгүй байна” гэх шалтгаанаар фронтоос гарч байгаагаа мэдэгдсэн байна.

Харин  “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний удирдах зөвлөл энэ сарын 11-нд хуралдаж, Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг хөөх шийдвэр гаргаж  шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг томилсон талаар мэдээллээ.

Хэвлэлийн хурлын үеэр шинэ тэргүүн Ш.Гантулга:   “Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, “60 тэрбум”-ын болон “ЖДҮ-ийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө цорын ганц зорилгыг өвөрлөн “Монголын Үндэсний фронт; хөдөлгөөнийг байгуулсан. Фронт бол дайсантай хамгийн түрүүнд нүүр тулах цэг юм. Дайсантай нүүр тулахаас айсан хүмүүс гарч явлаа гээд хагарал гарлаа гэж хэлж болохгүй. Харин ч үнэнч шударга, зоригтой хүмүүс үлдлээ гэж ойлгох ёстой юм.

“Монголын Үндэсний фронт”; хөдөлгөөнөөс зохион байгуулах дараагийн жагсаал арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулагдана. Улс орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн тэр жагсаалд ирээрэй”  гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН