Нүүр хуудасМэдээМонгол орны 50 гаруй хувьд зуншлага сайн байна

Монгол орны 50 гаруй хувьд зуншлага сайн байна

Энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн зарим,

Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар зуншлага сайн байна.

Мөн Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар дунд зэрэгтэй байгаа юм. 

Харин Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН