Нүүр хуудасМэдээМонгол-Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны 7 баримт бичигт гарын үсэг зурах...

Монгол-Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны 7 баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр Монгол-Турк хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны 7 баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны харьяа Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНТУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Үмит Яалчин гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд хоёр орны шилжилт хөдөлгөөний байгууллагууд харилцан мэдээлэл,туршлага солилцох, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах мөн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН