Нүүр хуудасМэдээ“Мэдээллийн аюулгүй байдал-Гео мэдээллийн хэрэглээ” хэлэлцүүлэг боллоо

“Мэдээллийн аюулгүй байдал-Гео мэдээллийн хэрэглээ” хэлэлцүүлэг боллоо

Үндэсний геологийн албанаас улс орны хөгжлийн бодлогод нийцүүлэн геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны мэдээллүүдийг орчин үеийн техник технологи ашиглан боловсруулах цогц ажлын хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Архивын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд оролцон мэдээллийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, өмчлөл, мэдээллийн аюулгүй байдлын талаарх төрийн бодлого, үйлчилгээг танилцуулсан. Мөн хэлэлцүүлгээр  геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны  мэдээллийн үнэ цэнэ, баталгаагүй мэдээллийн хор уршгийн талаарх ойлголтуудыг өгснөөрөө ач холбогдолтой гэж үзэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр  “Гео мэдээллийн цахимжилт” үзэсгэлэн болж, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар зэрэг байгууллагуудад ашиглагдаж буй цахим системүүдийг танилцууллаа. Монгол орны геологийн салбарт хийгдсэн бүх төрлийн судалгааны баримт, мэдээллийг агуулсан цахим системүүдийг иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй түгээх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой энэхүү арга хэмжээ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байгаа цаг үетэй давхцаж буйгаараа онцлог болжээ.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба  үүсгэн байгуулагдаад нэг жилийнхээ ой дээр энэ арга хэмжээг зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН