Нүүр хуудасМэдээМөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хааж шийдвэрлэв

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хааж шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 645 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 635 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН