Нүүр хуудасМэдээНийслэлийн зургаан дүүрэгт цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн зургаан дүүрэгт цэрэг татлага эхэллээ

2022 оны I-р ээлжийн цэрэг татлага албан ёсоор эхэлсэн. Тэгвэл нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах буюу өнөөдрөөс эхэлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас нийслэлд цэрэг татлага явагдаагүй юм.

Харин энэ жилийн хувьд цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулахаар төлөвлөсөн. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татна.

Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулж байна.

  • Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН