Нүүр хуудасМэдээНийтийн эзэмшлийн автобусны буудлын өнгө үзэмж, эд хогшлыг эвдэж сүйтгэхгүй байхад анхаарцгаая

Нийтийн эзэмшлийн автобусны буудлын өнгө үзэмж, эд хогшлыг эвдэж сүйтгэхгүй байхад анхаарцгаая

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн зогсоол бүхий 600-800 гаруй автобусны буудал байдаг. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 180 ширхэг автобусны буудал иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжин байршдаг.

May be an image of text

Сүүлийн үед эдгээр автобусны буудлуудыг ихэнхийг нь засварлан шинэчлэх шаардлагатай болсныг хариуцсан хороодын удирдлага, мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, эдгээр ашиглагдаж буй 180 ширхэг автобусны буудлаас 76 ширхэг нь дахин засварлах, тохижуулах шаардлагатай болсон. Учир нь иргэд нийтийн эзэмшлийн тохижилтыг тонох, эвдлэн сүйтгэснээс болж тэдгээрийг ОНХС-ийн хөрөнгөөр дахин засварлах шаардлага үүсдэг. Энэхүү хөрөнгө нь татвар төлөгч та бүхний халааснаас гарч буй хөрөнгө учраас хүн бүр иргэний үүргээ ухамсарлан нийтийн өмчийг хайрлан, олон нийтэд хүртээмжтэй байхад нь өөрийн зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.

May be an image of 2 people and text

Нэг жишээ дурдвал, иргэд ихэнх автобусны буудлыг хуучирсан, тохижилт муу, ая тухгүй гэх мэтээр шүүмжилдэг. Харин ДОНХС-ийн хөрөнгөөр 2021-2022 оны хооронд 7, 22, 40, 42, 38, 40, 41 дүгээр хороонд нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын байгууламжийн шаардлага, нөхцөлийг хангасан замын хөдөлгөөний урсгалд үл хамаарах авто замын хажуугийн зогсоолын талбайг шийдэж, зорчигч зогсох талбай, мэдээллийн самбар, хогийн сав, сандал, саравч, орчны гэрэлтүүлэг бүхий долоон ширхэг шинэ автобусны буудлыг ашиглалтад оруулсан.Гэвч эдгээрээс одоогийн байдлаар дөрөв нь бүрэн бүтэн харин үлдсэн гурван зогсоолын битүүмжлэлтэй шил нь хагарсан /ОНГОРХОЙ/ байдалтай болжээ.

May be an image of outdoors and text

Харин бусад нь буюу 72 автобусны буудлыг дахин засварлах, тохижилт хийх шаардлагатай судалгаа гарсан. Тэдгээрийн ихэнхийг нь шил нь хагарч, өнгө үзэмж алдсан, сандалны модон хэсгийг хугалж авсан, хогийн сав нь алга болсон зарим нь эдэлгээ нь гүйцэж хуучирсан зэрэг асуудлууд байгаа юм.Дүүргийн зүгээс хуучирсан автобусны буудлуудыг сэргээн засварлах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа харин иргэд та бүхэн их хотын иргэн гэдгээ ухаарч нийтийн өмчийг эвдэж, сүйтгэхгүй байх талд анхаараарай. Автобусны зогсоол гэдэг бол хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ тиймээс иргэн бүр амьдарч буй орчныхоо тохижилт, цэвэр орчин, эмх цэхэд анхаарал хандуулж иргэдэд ээлтэй хороо, дүүрэгт аж төрөхийн тулд хамтдаа хичээцгээе.

May be an image of outdoors
No photo description available.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН