Нүүр хуудасМэдээОйрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Нийслэл Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 3-8 метр. -14…-16 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН