Нүүр хуудасМэдээОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИ ӨНӨӨДӨР ДУУСНА

ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИ ӨНӨӨДӨР ДУУСНА

“Торгоны зам-2019” олон улсын авто ралли уралдаан энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр БНХАУ-д хаалтаа хийнэ. Олон улсын түвшинд уламжлал болон зохион байгуулж ирсэн энэ тэмцээнд оролцсон тамирчид ОХУ-аас Монгол Улсын Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Сайхан сумаар дамжин Сайхан сумын Номгон III багийн нутаг дэвсгэрт уралдаан зохион байгуулсан аж.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор “Торгоны зам” олон улсын авто ралли тэмцээнд оролцохоор 38 орны 945 иргэн, 337 тээврийн хэрэгсэл, дөрвөн онгоц нэвтэрчээ. Авто раллигийн тамирчид ОХУ-аас Монгол орж ирэхэд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хамт олон, бусад байгууллагатай хамтран хамгаалалтыг өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН