Нүүр хуудасМэдээО.Гэрэлт-Од гэдэг ерөнхийлөгчтэй л МЗХ гэж байгаа...

О.Гэрэлт-Од гэдэг ерөнхийлөгчтэй л МЗХ гэж байгаа…

 “Монголын Залуучуудын Холбоо” гэж өндөр настай, өргөн түүхтэй байгууллага байна аа. Үе үеийн түүхийг нь бичилцэж, үйл хэргийг нь залгамжилсан залуусыг харахад нээрэн л тухайн цаг үедээ нэртэй, төртэй явсан эрхмүүд байх юм. Яахав тэд сайн, муугаар хэлүүлэх нь  байх асуудал ч хэн нь хэн бэ? гэдгийг шүүх нь цаг хугацаа л байдаг хойно. Харин өнөөдөр энэ байгууллагын ерөнхийлөгч нь О.Гэрэлт-Од гэх залуу бий. Тэрээр албаа аваад удаагүй ч суусан цагаас нь эхлээд суудлыг нь авах гэсэн оролдлого гарч байгааг иргэд олон нийт андахгүй болжээ. “Өндөг дотроосоо өтдөг” гэдэг үгийн жинхэнэ жишээ болж байгаа энэ холбооны асуудал хэрхэн шийдэгдэх бол гэж харах нь ч байна. Тэгвэл хоёр талд хуваагдаад, хоёр газар хурлаа хийгээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байдлын эргэлзээг МЗХ-ны “ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН III  ДУГААР ХУРАЛ” баталж ёстой л хэн нь хэн бэ? гэдгээ харуулаад авав. Энэ хуралд Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн, ГБХЗХГ-ын, МАХ-ны, МЭХ-ны, НАМЗХ-ны, АЗХ-ных нь гээд залуу үеэ төлөөлөх, тэднийхээ үлгэр дуурайлал нь болж яваа байж болох, оролцож болох хүмүүс нь жинхэнэ өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсон явдал болов. Тэгээд бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй байгууллага дүрэмтэй, журамтай юм хойно асуудал аяндаа шийдэгдэх нь мэдээж. Ямартай ч МЗХ дүрмээ шинэчилж, асуудлаа ойлголцож, бүрэлдэхүүндээ ч манлайлагчдаар хүч сэлбэсэн байх юм. Одоо тэр О.Гэрэлт-Од нь тийм ч амархан унахгүй нь мэдээж, тэр нь ч зөв байх. Яах нь вэ? дээ нэг нь нэг юм хийх гээд явж л байг л дээ. Залуус харин нэгнээ унагаах гэж улайрах нь өөрсдийг нь л муухай харагдуулдаг юм даа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН