Нүүр хуудасМэдээ“Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт...

“Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан Петрочайна Дачин Тамсаг” компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, Ашигт малтмалын тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох ажлыг бүх талаар дэмжих, нийгмийн даатгалтай холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийн хангуулах, 590 гаруй тонн химийн бодисын хаягдлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН