Нүүр хуудасМэдээ“Самурай” бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэж мэдэгджээ

“Самурай” бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэж мэдэгджээ

Монгол улсын Засгийн газар “Самурай” бондын төлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөж буй зээлийн хэмжээгээр төлж явах чиглэлийг Хөгжлийн банкинд өгсөн. Засгийн газраас өгсөн дээрх чиглэлийн дагуу Хөгжлийн банк “Самурай” бондыг хугацаанаас өмнө төлөх ажиллагааг эхлүүлээд буйг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдлээ.

Тодруулбал, “Самурай” бондыг Монголын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны баталгаатайгаар 2013 онд Хөгжлийн банк хаалттай хэлбэрээр гаргасан юм. Иймд “Самурай” бондыг хугацаанаас өмнө төлөхийн тулд бонд эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Харин “JBIC”-н  зүгээс “Самурай” бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгджээ. Тиймээс бусад оролцогч талуудтай хийх хэлэлцээр үргэлжилж байна хэмээн мэдээллээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН