Нүүр хуудасМэдээСармагчны цэцэг өвчин манайд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна

Сармагчны цэцэг өвчин манайд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
– Баруун Африкийн улсуудад гарч, голомтолсон сармагчны цэцэг өвчнөөр ДЭМБ-аас өгсөн мэдээллээр одоогоор 30 гаруй орны 550 хүн өвчлөөд байна. Манай оронд эрсдэлийн үнэлгээг хийхэд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. Гол эрсдэл нь өвчин бүртгэгдсэн орнуудад зорчсон иргэнээр зөөвөрлөгдөн ирэх боломжтой юм.

Тархах зам нь өвчтэй хүний шархтай хэсэгт хүрсэн, ахуйн замаар халдварлах ба эхний хоёр хоногт халуурна, нүүр ам, гар, хөл дээр цэврүүт тууралт гарах, булчирхай цочих байдлаар шинж тэмдэг илэрнэ.
ДЭМБ-аас энэхүү өвчинтэй холбоотой шинэ удирдамж гаргасан ба одоогоор манайх дотоодын удирдамж гаргаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН