Нүүр хуудасМэдээСОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 41 ДҮГЭЭР ХОРООНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨВ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 41 ДҮГЭЭР ХОРООНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨВ

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 41-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн 43 хороодоос УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тойрогтоо нэн шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гэрэлтүүлэг, автозам, явган хүний зам гэх мэт олон бүтээн байгуулалтын төсвийг Улс, нийслэлийн төсөвт суулган ажилласны үр дүн юм.

*2020 онд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хорооны Зээл 1-22 дугаар гудамж, Үер 1-3, Үерийн ногооны талбай 1 дүгээр гудамжнуудад нийт 2400 ширхэг хаалганы жижиг номерыг байрлуулсан

*2020 онд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Зээл 16-р гудамжинд хүүхдийн тоглоомын талбайг хийж гүйцэтгэсэн

*2020 онд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 5, 6 дугаар хэсгийн дундах хоёр жалгийн дунд холбосон явган хүний гүүрийг засаж сэргээн засварласан

*2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бичил “Цэцэрлэгт хүрээлэнг” Зээл 18-р гудамжны зүүн талд хийж гүйцэтгэсэн

*2018-2020 онд Нийслэлийн сангийн Замын хөрөнгө оруулалтаар Дүүргийн арын далангийн замаас баруун салааны замтай холбосон 3.5 км авто замыг ашигалалтад оруулсан

*Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орчны бордолыг бууруулахын тул эко нойлыг 2021 онд 200 ширхэгийг хийж байгаа билээ. Манай хороонд 20 айлын нойлыг шинэчилж өгсөн юм.

"30Ð сонгинохаирх сонгинохайрханчууд зээлийн World Vision сонгинохайрхан 15 33 41-P гудамж TOOT дуурэг XOpoO 33-54г хашааны тоотууд: 33 33, 34, 40, 43, 44, 45, 45a, 50, 52, 54a, 546, 54в, 54г ΧΥΥΧΔΥΥΔ ээ! оройн цатаар ганцаараа битгий яваарай. 103 108 34" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН