Нүүр хуудасМэдээСудалгаа: Эрүүл мэндийн байгууллага хамгийн их авлига авдаг

Судалгаа: Эрүүл мэндийн байгууллага хамгийн их авлига авдаг

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг 5 дахь удаагаа зохион байгууллаа.

Уг судалгаагаар нэгдүгээрт шударга байдлын үнэлгээг, хоёрдугаарт Монгол Улс дахь авлигын талаарх төсөөллийн талаар судалдаг. Судалгаанд нийт 9850 оролцогч (төрийн байгууллагаас үйлчилгээ авсан 7,440 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 1,550 төрийн албан хаагч, 860 шинжээч), мөн 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулсан байна. Төрийн байгууллагууд 100 оноо авахаас дунджаар 72.9 оноо авсан нь 2019 оноос 1.2 пунктээр буурсан байна.

Судалгаанд оролцогчдоос Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн талаар тодруулахад эрүүл мэндийн байгууллага, шүүх, газрын алба, гаалийн байгууллага, цагдаагийн байгууллага эхний 5-д эрэмбэлэгдлээ. Иргэдийн төлөөлөл эрүүл мэндийн байгууллагыг хамгийн их авлига тархсан институц гэж үзсэн бол албан хаагч, бодлогод оролцогчид шүүхийн байгууллагыг нэгдүгээрт эрэмбэлсэн байв. 

Судалгаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллөөс Монгол Улсын авлигын шалтгааныг тодруулахад цалин орлого бага, хувь хүний ёс зүйгүй, хэм хэмжээгүй байдал, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал, хүнд суртал, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал зэрэг шалтгааныг хамгийн их дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН