Нүүр хуудасМэдээСурагчдын амралтыг долоо хоног сунгалаа

Сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоног сунгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл амрахаар болж байна.

Харин орон нутгийн сурагчдын амралт төлөвлөгөөний дагуу  нэгдүгээр сарын 10-нд дуусах ч Засаг дарга нар нь өөрсдөө шийдэх эрхтэй байдаг учир Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймагт сургуулиудыг амраажээ.

ЭМЯ-аас мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс дөрвөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Уг нь энэ вирус нь хавар буюу гуравдугаар сард дэгддэг ч энэ жилийн хувьд онцлогтой байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушгины хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН