Нүүр хуудасМэдээСХД: *Өвчлөлгүй эрүүл хүүхэд* өдөрлөг боллоо

СХД: *Өвчлөлгүй эрүүл хүүхэд* өдөрлөг боллоо

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулатори, Нийгмийн эрүүл мэндийн албатай хамтран 78 дугаар цэцэрлэг дээр “Өвчлөлгүй эрүүл хүүхэд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг дэлхийн нүүр, амны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг болох шүд, чих, хамар хоолойн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн сургалт, мэдээлэл өглөө.

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж хэвшээрэй.

7 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН