Нүүр хуудасМэдээСэлэнгэ аймгийн Ерөө суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ойрын үед орон нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байна. Өчигдөр шөнө л гэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бөхлөө” гэдэг газар 01:57 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс цахим шуудангаар онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Харин аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН