Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: Эмээлтийн 31 үйлдвэрийн 17-г түр хааж, лацадсан

С.Амарсайхан: Эмээлтийн 31 үйлдвэрийн 17-г түр хааж, лацадсан

Эмээлт дэх махны үйлдвэрийн цаг үеийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан: Мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон.

Эмээлтэд өнөөдрийн байдлаар махны чиглэлээр 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 173 ААН бий. Үүнээс гадаад руу 61 тэр дундаа Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” гэлээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН