Нүүр хуудасМэдээТөрийн албаны шалгалт энэ сарын 15-21ний хооронд болно

Төрийн албаны шалгалт энэ сарын 15-21ний хооронд болно

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 15-21-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ. 

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой.

Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.

Шалгалт өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс:

  • Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө шалгалт өгөх газарт ирсэн байх;
  • Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авчрах;
  • Зөвхөн хуваарийн дагуу шалгалтад орох;
  • Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүйг анхаарна уу.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-аас: Ес. Хариуцлага

9.1. Шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана;

9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.2.шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон;

9.1.3. шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг шалгалтын танхимд авч орсон.

9.2. Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН