Нүүр хуудасМэдээУИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар үндсэн зургаан асуудлыг хэлэлцсэн. Үүний нэг нь олны анхааралд байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх шийдвэрт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудал байсан юм. Тэгвэл энэ асуудлыг хэлэлцээд, гишүүд үг хэлсний дараа Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг санал хураахад 53 гишүүн оролцсоноос 13 гишүүн дэмжиж 35.8 хувийн саналаар хоригийг хүлээж авлаа.

Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах боломж үүсч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН