Нүүр хуудасБусадУИХ энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилно

УИХ энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилно

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу энэ долоо хоног Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Аравдугаар сарын 5-ны мягмар гариг

11.00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсоно.
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий/

12.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ.
  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)
  • Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл

16.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ.

16.30 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

Аравдугаар сарын 6-ны лхагва гариг

09.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  • Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний есдүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонсох
  • Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал

10.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан тавьсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын их засвар, шинэчлэлт болон шинээр баригдах хоёр эгнээ авто замын төслийн хэрэгжилтийн талаарх асуултын хариуг сонсох

14.00 Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Коронавируст халдвар (Ковид-19)-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонсох
  • Байнгын хорооны тогтоолын төсөл (Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай)

Аравдугаар сарын 7, 8-ны пүрэв, баасан гариг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал
  • УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсох.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН