Нүүр хуудасМэдээУОК, аймгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа

УОК, аймгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа

УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ц.Уртнасан нарын албаны хүмүүс 21 аймгийн дарга нартай цахимаар хуралдлаа.

Хурлаар энэ сарын 9-18-ны өдөр хүртэлх бүх нийтийн амралтын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөний зохицуулалтын талаар аймаг, орон нутгийн удирдлагуудын саналыг сонсож, хэлэлцэв.
Хуралдаанд оролцсон аймгуудын удирдлага, Онцгой комиссын дарга нарын зүгээс Ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний улмаас Засаг даргын нөөц хөрөнгө дууссантай холбогдуулан ЭМЯ-нд хандан ПСР-ын урвалж болон түргэвчилсэн оношлуурын нөөцийг бүрдүүлэх, төсвийн тодотголд аймгуудад ковидын санхүүжилтийг тусгаж шийдвэрлүүлж өгөх, аймгуудын Нэгдсэн эмнэлгүүд халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгчийн орны нөөц дутагдалтай байгаа зэрэг шалтгааны улмаас Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирсэн иргэдэд хүндэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй зэрэг саналыг УОК-д хандан гаргалаа.
УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэдний асуулт, саналд хариулахдаа “Та бүхний саналыг сонслоо, эдгээр саналыг УОК-ын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулан нэгдсэн шийдвэр гаргаж мэдээлнэ. Гагцхүү Засгийн газар, УОК-оос гаргасан аймаг, нийслэл, орон нутгийн бүх шатанд хэлбэрэлтгүй дагаж мөрдөхийг учиртай” гэдгийг санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН