Нүүр хуудасМэдээУраныг эсэргүүцсэн шүүх хурал үргэлжилсээр...

Ураныг эсэргүүцсэн шүүх хурал үргэлжилсээр…

Монгол улсад уран олборлож буй Францын “Арева” компани буюу “Бадрах энержи” компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн шүүх хурал хэдэн жилийн турш үргэлжилж, эцсийн шийдвэр нь гаралгүй хойшилсоор ирсэн. Бараг л жилийн өмнө 45 дахь удаагийн шүүх хурал нь хойшиллоо гэж байсан бол өнөөдөр хэд дэх удаагийн хурал нь болж байгааг ч тодорхой хэлж мэдэхгүй хэмжээнд хүртлээ хойшилсоор. Тэгвэл маргааш мөн л ЗХДЗШШ-д ээлжит хурал нь 11:30-аас болох товтой байна. Энэ удаагийн хурлын нэг онцлог нь дэлхийн 900 ТББ, 60 мянган иргэний нэгдэл болсон олон улсын байгууллага шүүх хуралд оролцох хүсэлт ирүүлсэнтэй холбоотой юм байна.  Анх 2018 оноос эхлэн “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ болон бусад иргэний нийгмийн байгууллагууд, иргэд нийлэн “Бадрах энержи” компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэнээр энэхүү шүүх хурал эхэлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН